ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, COVID-19 цар тахал удахгүй дуусна, дэлхий дахинд үүнийг дуусгахад урьд өмнө нь байгаагүй таатай нөхцөл байдалд үүсээд байна гэжээ.
"Өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн нас баралтын долоо хоног тутмын мэдээллүүд 2020 оны 3-р сараас хойш хамгийн бага үзүүлэлт байлаа. Бид цар тахлыг зогсоох ийм сайн нөхцөл байдалд өмнө нь байгаагүй. Бид зорилгодоо хараахан хүрээгүй ч төгсгөл ойртож байна" гэсэн Гебрейюсийн үгийг РИА Новости иш татжээ.
Тэрээр мөн эрүүл мэндийн ажилтнууд болон өндөр настнууд гэх мэт эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулахад хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудад уриалсан байна. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, энэ нь дархлаажуулалтад 70% хүн амыг хамруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэж хэлжээ.
Эх сурвалж:РИА Новости