Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський автомашины осолд орсон тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Түүний сууж явсан машин Киев хотод суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Төлөөлөгчийн мэдээлснээр ослын дараа Ерөнхийлөгчийг эмчид үзүүлсэн ба ямар нэг онц ноцтой гэмтэл бэртэл илрээгүй гэжээ. Ерөнхийлөгчийн машиныг мөргөсөн суудлын машины жолооч бэртэл авч түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослыг хууль сахиулах шатны байгууллага нарийн шалгаж байгаа гэжээ.
Володимир Зеленський Оросын талд алдаад байсан Изюм хотыг эргүүлэн авсныг тэмдэглэж өөрийн биеэр очсон байна. Тэрээр Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг сөрөг довтолгоон хийсэн цэргүүдэд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС