Цаг үеийн мэдээ

Парламентын сонгуулийн үр дүнгээр консерватив сөрөг хүчин ялалт байгууллаа. Шведийн Ерөнхий сайд, социал демократ Магдалена Андерссон ялагдлаа хүлээн зөвшөөрлөө.

Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон: "Сонгуульд баруун жигүүрийн дөрвөн нам 50% санал арай хийж авсан шиг харагдаж байна. Тэдэнд ганц эсвэл хоёр мандат л давуу байсан. Энэ нь үнэмлэхгүй олонх биш ч гэлээ энэ бол олонх учраас би маргааш засгийн газрын тэргүүнээсээ огцорно. Парламентын дарга болон парламентын гишүүд нар энэ үйл явцыг үргэлжлүүлнэ" гэжээ.

Магдалена Андерссоны Социал демократ хөдөлмөрийн нам хамгийн их буюу 30 гаруй хувийн санал авсан байна. Гэвч түүний тэргүүлдэг зүүн төвийн блок баруун жигүүрийн консерватив сөрөг хүчинд гурван суудал алджээ. Хууль тогтоох байгууллагын суудлын тоогоор 176-н эсрэг 173 байсан байна.

Хэт барууны үзэлтэй Шведийн Ардчилсан нам 20.6%-ийн саналаар хоёрдугаарт жагсжээ. Гэвч тэдний удирдагч Жимми Окессоныг Дундад эвслийн намын дэмждэггүй тул ирээдүйн Ерөнхий сайд болох боломж бага байна. Өмнөх сонгуулийн нэгэн адил шинэ гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх асуудлаар хэдэн долоо хоног ширүүн хэлэлцээ өрнөж байна.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа