Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын шүүх дэлхийн крипто зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болж чадсан До Квоныг баривчлах шийдвэр гаргажээ. До Квон нь Luna болон TerraUSD криптовалютуудыг санаачлан хөгжүүлсэн ч өнгөрсөн тавдугаар сард бүтэлгүйтсэн байна. 

Мөн тэрээр Terraform Labs блокчэйн платформыг үүсгэн байгуулагч бөгөөд түүний хийсэн крипто зах зээлийн бизнес дампуурсанд хөрөнгө оруулагчид ихээхэн бухимдаж байгаа юм. Сингапур улсад амьдарч байгаа До Квоноос гадна таван хүнийг олон сар үргэлжилсэн мөрдлөг, шалгалтын дүнд баривчлан саатуулахаар болсон байна. 

TerraUSD нь дэлхийн зах зээл дээрх хамгийн тогтвортой 10 койны нэгээр нэрлэгдэж байсан боловч тавдугаар сард ханш огцом унаж, хөрөнгө оруулагчид нь 42 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж Эллиптик компани тооцоолжээ. 

Крипто зах зээл савласны дараа До Квон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд Сингапур улс руу нүүсэн байна. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа