Цаг үеийн мэдээ

Оросын уран гулгагч Камила Валиева өөрийн дуртай дуучныхаа клипэнд тоглож гайхалтай жүжиглэх чадвартай гэдгээ харуулжээ. Тэрээр дуучин, тик токер Ваня Дмитриенкогийн “Сила притяжения” буюу “Татах хүч” дууны клипэнд тогложээ.

2021 оны намар Нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа Камила түүний дуртай дуучдын нэг бол Ваня Дмитриенко гэж хэлжээ. Мөн "Хэн таныг цахим сүлжээнд дагавал та гайхширах вэ?" гэсэн асуултад түүнийг нэрлэсэн байна.

Үүнээс хойш нэг их цаг хугацаа өнгөрөөгүй байхад түүний хайртай дуучин Камилаг үнэхээр дагажээ. Камилагийн найз Ева Уварова түүнийг Дмитриенкогийн тоглолтонд дагуулан очиж анх уулзсан байна. Энэ бүхэн допингийн дуулиан, хувийн тэмцээнд ялагдал хүлээсний дараа Бээжингээс буцаж ирээд байсан Валиевад маш эергээр нөлөөлсөн юм.

Удалгүй Дмитриенко Камилагийн төрсөн өдрийн үдэшлэг дээр ирж түүнд маш том цагаан баавгай бэлэглэжээ.

Камила, Ваня хоёрыг үерхсэн гэсэн цуу яриа хүртэл гарч байсан ч энэ нь батлагдаагүй юм. Дмитриенко блогчин Саша Айстай удаан хугацаанд үерхдэг юм.

Ваня Камилатай нас чацуу бөгөөд тэрээр "Венера-Юпитер" хит дуугаараа алдаршжээ. 

Камила, Ваня хоёрын нөхөрлөл үр бүтээлтэй хамтын ажиллагаа болж Камила түүний шинэ дууны клипэнд гол дүр бүтээжээ.

Эх сурвалж: Championship.ru

Таны сурталчилгаа