Цаг үеийн мэдээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан ширээнд 70 жил суусан хатан Элизабетийг даваа гарагт оршуулахаар төлөвлөж байна. Даваа гарагаас өмнө ард иргэдэд дөрөв хоногийн турш салах ёс гүйцэтгэх боломжийг олгосон юм.

Иргэдийн цуваа хатан хааны шарилыг хадгалж буй Вестминстер Холлоос Темза мөрийн өмнөд сав хүртэл үргэлжилсэн байна. Цуваа Лондоны нүд, Глоб театр зэрэг алдартай газруудыг сүлжиж, могой мэт ороон 14,5 км урт үргэлжилжээ. 

Лхагва гарагаас эхэлж хоёрдугаар Элизабет хатан хаанд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэд цуваа үүсгэсэн. Эрх баригчид тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж зөөврийн угаалгын өрөө, усан оргилуур, анхны тусламжийн цэгүүдийг хэдийн байрлуулжээ. 

Мөн цувааны эмх замбарааг алдагдуулахгүйн тулд цуваанд зогсож байгаа хүн бүрд бугуйвч зүүлгэсэн байна. Олон тооны шалган нэвтрүүлэх цэгүүдээр дайран өнгөрөхдөө иргэд бугуйвчаа шалгуулна. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа