Цаг үеийн мэдээ

Дуучин Алла Пугачева ОХУ-ын Хууль зүйн яаманд хандан түүнийг нөхөр Максим Галкины араас гадаадын агент хэмээн хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Түүнийг энэ баасан гарагт "гадаадын агент"-ийн бүртгэлд оруулсан байна. Оросын эрх баригчид Галкиныг Украинаас санхүүжилт эсвэл бусад төрлийн тусламж авч улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзсэн байна.

Пугачева нөхөртэйгөө нэгдмэл байгаагаа илэрхийлж "Миний нөхөр шударга, үнэнч хүн, эх орныхоо хөгжил, амар амгалан байдал, үг хэлэх эрх чөлөөний төлөө мөн манай улсыг гадуурхахад хүргэж, иргэдийн амьдралыг хүндрүүлж байгаа энэ хуурамч зорилгоос болж бидний үр хүүхдүүдийн үхэж байгаа энэ явдлыг зогсоохыг хүсэж байгаа жинхэнэ ба худалдагдашгүй эх оронч хүн, би түүнтэй ижил бодолтой байгаа учир намайг ч бас миний хайртай эх орны гадаадын агентын жагсаалтад оруулж өгнө үү" гэж инстаграм хуудсандаа бичжээ.

Оросууд Украин руу довтолж эхэлсний дараа Галкин дайныг эрс шүүмжилж байсан. Тэрээр мөн Буча дахь орос цэргүүдийн дайны гэмт хэргийн талаар тайлбар хийж, дайныг зөвтгөх аргагүй гэж мэдэгджээ. Харин Пугачева өөрийн дайны эсрэг байр сууриа өмнө нь хэд хэдэн удаа цухуйлгасан ч тодорхой тайлбар хийж байгаагүй байна.

Есдүгээр сарын эхээр ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Галкиныг дайны эсрэг байр сууриа илэрхийлснээр нь Пугачеватай харьцуулж хэлэхдээ "Одоогоор өөрсдийгөө зохисгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй мэдэгдлээр гишиглэсэн уран бүтээлчид байна. Би Алла Пугачевагийн зүгээс нэг ч мэдэгдэл сонсоогүй, харин түүний нөхөр, тийм ээ, тэр бидэнтэй хамт биш гэдэг нь тодорхой байна, түүний нөхөр маш муу мэдэгдлүүд хийсэн"  гэж хэлээд “Максим Галкин өөрийгөө бид бүгдтэй дайсагнасан мэдэгдэл хийсэн" гэж хэлж байжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа