Ням гарагт Тайванийн арлын зүүн өмнөд хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар орон нутгийн цаг уурын албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Тайтун хотоос хойд зүгт 50 км-ийн зайд байжээ.
Харин АНУ-ын геологийн алба 7.2 магнитудыг тооцоолж мэдээлсэн байна.
Чичирхийлэл Тайбэй хотод, мөн Хятадын эх газрын эрэгт буюу Фужиан, Гуандун, Жиансу, Шанхай мужуудад мэдрэгдсэн байна.
CNA мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас дэлгүүр байрладаг жижиг байшин нурсан байна. Зүүн эрэгт галт тэрэгний 6 вагон замаас гарсан тухай мэдээлсэн байна.
Японы Окинава мужийн Миякожима, Ишигаки, Ёнагуни арлуудад цунамигийн аюул нүүрлээд байна. Далайн давлагааны өндөр нь 1 метр орчим байх магадлалтай байна. Японы Ерөнхий сайдын ажлын байранд шуурхай штаб байгуулж, мэдээлэл цуглуулж эхэлжээ.
Эх сурвалж: Интерфакс