Цаг үеийн мэдээ

Владимир Путин Украины дайныг аль болох хурдан зогсоохыг хүсэж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байна. Тэрээр Узбекистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсанаасаа хойш Америкийн PBS телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдэв.

“Путин бид хоёр Узбекистанд өргөн хүрээнд ярилцсан. Тэр үүнийг аль болох хурдан дуусгахад бэлэн гэдгээ надад мэдэгдсэн. Нөхцөл байдал нэлээд асуудалтай өрнөж байна гэсэн сэтгэгдэл надад үлдсэн" гэж Туркийн ерөнхийлөгч хэлжээ.

Эрдоган хэлэхдээ, тэр "энэ тулааныг тайван замаар дуусгахыг" эрмэлзэж байна. “Энэ зөрчилдөөнд хүний амь нас хохирч байна. Хүмүүс үхэж, эцэст нь хэн ч ялахгүй" гэж тэр нэмж хэлжээ.

Мөн Туркийн удирдагч Орос, Украин хоёр 200 хоригдол солилцох талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа Орос улс Украинтай хийж буй дайныг аль болох хурдан зогсоохын тулд бүхнийг хийхэд бэлэн гэж мэдэгдсэн боловч Украины тал хэлэлцээр хийхээс татгалзсан юм.

Москва, Киевийн хэлэлцээр тавдугаар сард зогссон. Талуудын сүүлчийн нүүр тулсан уулзалт гуравдугаар сарын 29-нд Истанбул хотноо болсон байна.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа