Лондонд олон хоног үргэлжилсэн Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслол өндөрлөлөө. Есдүгээр сарын 19-ний даваа гарагийн өглөө Вестминстерийн ордонд ирсэн сүүлчийн зочид Хатан хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Дараа нь Вестминстерийн сүмд хааны гэр бүлийн гишүүд, Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс болон гадаадын олон зуун төрийн өндөр албан тушаалтнууд болон хааны гэр бүлийн гишүүд оролцсон төрийн хүндэтгэлийн ёслол болов. II Элизабетыг оршуулах ёслолд Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг нийт 2000 гаруй хүн оролцсон байна. Харин II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд Орос, Беларусь, Венесуэл, Сири, Афганистан, Мьянмарын албан ёсны төлөөлөгчдийг уриагүй байна.
Есдүгээр сарын 14-нөөс хойш олон мянган Британичууд болон бусад орны иргэд түүнд хүндэтгэл үзүүлжээ. Тэд 12 цаг гаруй зогсох шаардлагатай олон километр үргэлжилсэн урт дараалалд зогсон салах ёс гүйцэтгэж байв.
Гашуудлын ёслол дууссаны дараа Их Британи улс даяараа хоёр минут чимээгүй зогсжээ.
Хатан хааныг Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд оршуулжээ. "Хатан хааны шарилыг газар доорх танхимд буулгасан. Одоо зөвхөн гэр бүлийн гишүүд нь гэр бүлийн ёслолын үеэр нэвтрэх боломжтой болсон" гэж хэвлэлд тэмдэглэжээ. Хатан хаан II Элизабетыг нөхөр, Эдинбургийн гүн Филиппийн дэргэд оршуулжээ.
Эх сурвалж: DW