Тегеран хотод саатуулагдсан залуу эмэгтэй нас барснаас хойш хэд хоногийн дараа Ираны хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болжээ.
Хэвлэлийн мэдээлснээр 22 настай Махса Амини лалын шашинтнуудын үндэсний хувцас болох хижаб өмсөх хатуу дүрэм журмыг дагаж мөрдөөгүй хэмээн цагдаагийнхан саатуулжээ.
Албан ёсны мэдээллээр, үүний дараа охин зүрхний шигдээс болсон. Түүнийг зодсон, биед нь эрүүдэн шүүх, хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн гэж нүдээр харсан гэрчүүд болон ар гэрийнхэн нь хэлсэн байна.
Уурласан лалын шашинт эмэгтэйчүүд цагдаагийн ажилтнуудын үйлдлийг эсэргүүцэн олон нийтийн сүлжээгээр флашмоб зохион байгуулж, хижабаа шатааж, үсээ тайрч байна.
Тегеранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдын нэг нь хижабаа тайлсан ба Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын хагас цэрэгжүүлсэн бүлгийн гишүүн эмэгтэй рүү халдах гэж оролдсон байна.
Эх сурвалж: Euronews