Цаг үеийн мэдээ

2022 оны 9 сарын 20-нд телевизээр цацагдахаар зарлагдсан Путины мэдэгдэл хойшилж 9-р сарын 21-нд гарахаар болсон тухай Forbes мэдээлэв.

Оросын RT болон Нэгдүгээр суваг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийг 9-р сарын 20-нд Москвагийн цагаар 20:00 цагт дамжуулах байсан ч энэ тухай зараа устгасан байна. 

Өмнө нь РБК-ийн эх сурвалжууд 9-р сарын 20-нд Путин Украинаас эзлэн авсан нутаг дэвсгэр дээр ард иргэдийн дунд хийхээр зарлагдсан Оростой нэгдэх "бүх нийтийн санал асуулга"-ын талаар мэдэгдэл хийнэ гэж мэдээлж байсан. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу түүний дараа үг хэлнэ гэсэн мэдээлэл гарсан. Кремль үүнийг албан ёсоор батлаагүй байна.

Москвагийн цагаар 22:00 цаг өнгөрсний дараа төрийн мэдлийн RT телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян өөрийн телеграмм сувагтаа хүмүүст "унтаж амрахыг" гэж зөвлөжээ. RT-ийн орос хэл дээрх редакцын газрын дарга Антон Красовский "Маргааш бүх зүйл болно" гэж бичжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар дахь Форбес сэтгүүлийн хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Путины хэлсэн үгийг Алс Дорнод "сэрсэн" үед буюу есдүгээр сарын 21-нд бичлэгт үзүүлнэ. Базагийн мэдээлснээр мэдэгдлийг Москвагийн цагаар өглөөний 9-10 цагийн хооронд үзүүлэхээр төлөвлөж байна гэж Оросын телевиз, радиогийн сувгуудын бүлгүүд мэдээлжээ.

9-р сарын 19-нд өөрсдийгөө тунхагласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсууд, мөн 9-р сарын 20-нд эзлэгдсэн Запорожье, Херсон мужуудад "Оростой нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга" явуулахаар төлөвлөж байгааг зарласан. Энэ нь есдүгээр сарын 23-27-нд болно.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа