Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин телевизээр ард түмэндээ хандаж үг хэллээ.

"Одоо нөөцийн цэргүүдийг өнөөдрөөс эхлэн Украинд алба хаахаар дуудна" хэмээн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаа мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн текстийг Кремлийн сайтад нийтэлжээ.

Түүний хэлснээр, нөөцөд байгаа иргэд, тэр дундаа зэвсэгт хүчинд алба хаасан, цэргийн тодорхой мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай бол дайчилгаанд хамрагдах юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч хэсэгчилсэн дайчилгааг "Оросын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай яаралтай алхам" гэж нэрлэжээ.

 В.Путины хэлсэн үгэнд “Барууныхны зорилго бол Оросыг сулруулж, хагалан бутаргах, устгах явдал” гэж мэдэгджээ.

"Тэд 1991 онд ЗХУ-ыг задрааж чадсан, одоо Орос орон өөрөө бие биетэйгээ мөнх бусаар дайтах олон хэсэг бүс нутгуудад хуваагдах нь байна" гэж тэр хэллээ.

Путин Орост цөмийн зэвсэг байгаа гэдгийг дахин сануулж, түүнийгээ ашиглан барууны орнуудыг заналхийлжээ.

“Хэрэв түүний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн тохиолдолд Орос улс боломжтой бүх аргаа ашиглана, энэ бол хий хоосон яриа биш, ОХУ-ын эсрэг цөмийн шантааж хийж байгаа хүмүүс салхи тэдний зүг эргэдэг гэдгийг санах хэрэгтэй" гэж Оросын ерөнхийлөгч нэмж хэлжээ.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа