ОХУ-д есдүгээр сарын 21-нд дайчилгааг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 1400 гаруй хүнийг саатуулсан байна. Энэ тухай хүний эрхийн төсөл "ОВД-Инфо" мэдээлж байна.
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр 38 хотод баривчлах ажиллагаа болсон. Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь Санкт-Петербург (565 хүн), Москва (536 хүн), Екатеринбург (48 хүн) хотод байжээ.
Самара хотод цагдаа нар хүүхдийн тэрэгтэй хоёр хүүхэдтэй эмэгтэйг саатуулжээ. Тэд жагсаал цуглаан болж буй талбайн ойролцоо явж байсан гэж “Idel.Реалии” мэдээлжээ.
Москва, Санкт-Петербург хотод цагдаа нар эсэргүүцэгчдийг жагсаал дээрээс, болон метроны буудлаас баривчилжээ. Жагсагчид болон сэтгүүлчдэд халдсан гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдээлж байна.
Калининград хотод нэгэн эмэгтэйг хувцасныхаа өнгөнөөс болж саатуулагджээ. Тэрээр шар цэнхэр (Украины төрийн далбааны өнгөтэй) судалтай гадуур хувцас өмссөн байжээ.
Харин ОХУ-ын Дотоод хэргийн яам улс даяар хэд хэдэн бүс нутагт "зөвшөөрөлгүй үйлдлүүдийг зогсоосон" гэж мэдээлсэн байна. Мөн жагсагчдыг саатуулсан талаар мэдээлсэн ч тэдний тоог дурдаагүй байна.
Эх сурвалж: Медуза