Цаг үеийн мэдээ

Орос, Украин олзны цэргүүдээ солилцжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Украины 215 иргэн, түүний дотор 124 офицер чөлөөлөгдсөн гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр эдгээр нь Азовын дэглэмийн дайчид, бусад цэргийн ангиуд, хилийн цэрэг, цагдаагийн офицерууд, аюулгүй байдлын алба болон бусад албадуудын алба хаагч нар юм.

Мариуполь болон Азовсталь үйлдвэрийг хамгаалж байсан Украины цэргийнхнийг солилцооны үр дүнд Украинд буцаасан байна.  Орос талыг баримтлагч Украины улс төрч Виктор Медведчукыг Оросын талд өгснөөр Азовын хамгаалагчдыг сольсон гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна. Мөн цэргийн сурвалжлагчид Оросын 55 олзлогдсон цэргийг ОХУ-д хүлээлгэн өгсөн тухай мэдээлж байна. Есдүгээр сарын 22-нд дахин 30 хүнийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Солилцоо Чернигов мужид болсон байна. Суллагдсан цэргүүдийн зургийг Украины бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телеграм сувгууд нийтэлсэн байна.

Оросын эрх баригчид хоригдлууд солилцсон тухай мэдээллийг хараахан батлаагүй байна.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа