Цаг үеийн мэдээ

Хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг хэрэгжүүлж Улсын хоёрдугаар төв эмнэлэг хортой болон хоргүй хавдрын үеийн лабораторийн ба дүрс оношилгоо, цөмийн оношилгоо, дурангийн болон нээлттэй мэс засал,  ангиографи, эмийн эмчилгээг орчин үеийн тоног төхөөрөмжөөр чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн баг хийж байна. 

УХТЭ-т дараах нэр төрлийн хавдрын мэс засал хийгдэж байна. Үүнд

-  Ходоод

-  Улаан хоолой

-  Хөх

-  Голт

-  Бүдүүн гэдэс

-  Шулуун гэдэс 

-  Нойр булчирхай

-  Элэг

-  Цөс

-  Толгой хүзүү

-  Мэдрэл, нуруу, нугас

-  Яс, зөөлөн эд

- Бөөр, шээс дамжуулах зам, аарцгийн хөндийн эрхтэн

Мөн хавдрын амбулаторийн үзлэгийн кабинетыг 2022 оноос нээн ажиллуулсан бөгөөд амбулаторийн тусламж үйлчилгээгээр :

-  шатлал ахиулсан хавдрын тусламж үйлчилгээний зөвлөгөө, эмчилгээ

-  гэрээр ууж байгаа хими эмийн эмчилгээ, зөвлөгөө, хяналт 

-  хавдрын мэс заслын дараах хими эмчилгээний зөвлөгөөг өгч ажиллаж байна. 

Иргэн та Хавдрын үзлэг, оношилгооны цаг авахдаа биеэр ирэхээс гадна, дараах утсаар авах боломжтой. 

-  УХТЭ-ийн цахим бүртгэл -  70150222 

-  Цаг захиалгын нэгдсэн систем   1800-0119

Жич: Иргэн танд 13А, 13В маягт шаардлагагүй бөгөөд цахим бүртгэлээс шууд цаг авч үзүүлнэ.

Таны сурталчилгаа