Цаг үеийн мэдээ

Жонни Депп өнгөрсөн жил Их Британид "The Sun" сэтгүүлийн эсрэг зарга мэдүүлэх үеэр түүнийг өмгөөлж байсан өмгөөлөгч Жоэл Ричтэй дотно харилцаатай байгаа тухай Daily Mail сонин өөрийн мэдээллээс иш татан мэдээлжээ. Тэрээр олон улсын Schillings хуулийн фирмийн түнш бөгөөд түүний үйлчлүүлэгчид дунд хунтайж Харри, Меган Маркл нар багтдаг юм байна.

Уг нийтлэлд бичсэнээр Рич Виржиниа мужид болсон Амбер Хердийн эсрэг сүүлчийн шүүх хурал дээр Деппийг дэмжихээр ирсэн бөгөөд сэтгүүлчдийн авсан гэрэл зургуудаас тэд бие биедээ ойртож байгаа нь анзаарагдсан байна. Нэг бичлэг дээр жүжигчин Ричийн нуруун дээр гараа тавиад түүнийг урдуураа өнгөрөөж байгаа нь бичигджээ. Тэрээр шүүх хурлын үйл явцад Деппийн багийн нэг хэсэг байгаагүй байна. Тэд мөн шүүх хурлын үеэр нэг зочид буудалд байрласан байна.

Us Weekly сэтгүүлийн эх сурвалж хосуудын харилцааны талаар мөн ярьжээ.

Жоэл Рич гэрлэсэн, хоёр хүүхэдтэй боловч одоогоор нөхөр, санхүүч Жонатан Ричээс салах шатандаа яваа хэмээн мэдээлжээ.

Сонирхуулахад, жүжигчин Жонни Депп өмнө нь Виржиниа мужид болсон экс эхнэр Амбер Хердийн эсрэг шүүх хуралд ялахад тусалсан өмгөөлөгч Камила Васкестэй холбоотой байсан гэж яригдаж байсан ч эдгээр цуу яриа батлагдаагүй юм.

Эх сурвалж: Daily mail

Таны сурталчилгаа