Баасан гарагт АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “Рональд Рейган” усан онгоц цэргийн хамтарсан сургуулилт эхлэхийг угтан Өмнөд Солонгосын Пусан боомт дээр ирсэн байна. Тус сургуулилтын зорилго нь Хойд Солонгос улсаас ирэх заналхийл ихсэж байгаатай холбоотой өөрсдийн хүчээ харуулах явдал гэж мэдээлж байна.
Энэхүү сургуулилт нь 2017 онд АНУ-н гурван нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой Өмнөд Солонгост болсон сургуулилтад оролцсоноос хойш АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцсон анхны цэргийн сургуулилт болох юм. Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтын хариуд энэхүү сургуулилтыг хийж байжээ.
Энэ жил холбоотнууд сүүлийн жилүүдэд хойшлогдоод байсан сургуулилтаа сэргээсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын дайсагнал гэж үзэж буй зүйлийг эсэргүүцэх шаардлагатай учир цөмийн зэвсэг, пуужингаа хэзээ ч орхихгүй гэж хэлсний дараа АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгост ирсэн байна.
Хойд Солонгос мөн цөмийн гүрний статусаа бэхжүүлж, тус улс болон түүний удирдлагад аюул заналхийлсэн янз бүрийн хувилбарт цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн шинэ хууль баталсан байна.
Эх сурвалж: Голос Америки