Цаг үеийн мэдээ

Куба улсад гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал хураалт ням гарагт эхэлжээ. Бүх нийтийн санал хураалтад оролцох эрхтэй 10 сая орчим иргэн улс орон даяар байршуулсан 24,000 санал хураах байруудад очиж саналаа өгнө.

Хэрэв бүх нийтийн санал хураалтаар нэмэлт өөрчлөлтийг дэмжвэл Куба улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд зогсохгүй ижил хүйстнүүд хүүхэд өргөж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Өнөөдрийг хүртэл тус улсад ижил хүйстнүүд хамтран амьдарч ирсэн ч хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвээр байсан юм. 

Кубын иргэд хэдэн арван жилийн турш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг хүлээсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ. Мөн уг санал хураалт нь иргэдийг талцуулж байгаа тухай ч мэдээлсэн байна.

1959 оны хувьсгалаар ижил хүйстнүүдийг улс төрийн тэрсүүд үзэлтнүүд гэж буруутган албадан хөдөлмөр эрхлүүлэх хуаран руу илгээж байжээ. Кастрогийн гэр бүл уг явдалд дараа нь уучлал гуйсан ч тухайн үед хэчнээн ижил хүйстнээ сонирхогчдыг хохироосон тухай баримтыг ил болгоогүй юм. 

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа