Италид эрин үе өөрчлөгдөж байна. Ням гарагт болсон сонгуулиар хэт барууны үзэлтнүүд засгийн эрхэнд гарах нь гарцаагүй болоод байна.
Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Жоржи Мелонигийн “Италийн ахан дүүс” нам ялалт байгуулжээ. Тэрээр Ерөнхий сайд болох мөн Дотоод хэргийн сайд асан Маттео Сальвинигийн хэт барууны Лига нам болон улс төрийн магнат Сильвио Берлусконигийн баруун төвийн Форт Италиа намуудтай олонхийн эвслийн байгуулах магадлалтай байна.
Тэд улс эдийн засгийн хямралд орсон, асар их өртэй, тэгш бус байдлын ангалтай, өндөр инфляци болон өвөл Оросоос эрчим хүч тасалдах аюулын үед өндөр насжилттай хүн амын амьжиргааны түвшинг сэргээх хэтийн төлөв тодорхойгүй улсыг авах болно.
Төрийн өргөн нэвтрүүлгийн RAI болон хувийн хэвшлийн Mediaset-ийн захиалгаар явуулсан санал асуулгаар Мелонигийн нам 22-26 хувийн санал авна. Хэрэв энд Сальвини, Берлускони нарын таамагласан үр дүнг нэмбэл 41% -иас 45% хүртэл өсөх нь барууныхан парламентын хоёр танхимыг хянахад хангалттай юм.
Санал авах байрууд орон нутгийн цагаар 23:00 цагт хаагдсан ч холимог системээс болж санал тоолох үйл явц маш төвөгтэй байгаа тул сонгуулийн дүн хожуу гарахаар байна.
Одоогоос яг зуун жилийн өмнө буюу 1922 оны аравдугаар сард төрийн эргэлт хийж, дарангуйлагч болж, 20 жил төр барьсан Бенито Муссолинигээс хойш анх удаа хэт барууны үзэлтэй улстөрчид Италид засгийн эрхэнд гарч байна.
Энэ удаад бүх зүйл Италид урьд тогтсон ёсоор ардчилсан замаар явлаа. Үүнтэй ижил уламжлал ёсоор ялалт нь Мелонид дарангуйлагч эрх мэдлийг олгохгүй бөгөөд мэдээж шинэ засгийн газар өмнөх шиг хорин жил тогтохгүй.
Мелонигийн хувьд дөнгөж 45 настай бөгөөд үзэл суртлын хувьд бүгд барууны үзэл баримтлалтай эвсэлтэй, харин 75 настай Драги хувьд алаг, бутархай эвслийг удирдах ёстой байсан.
Ямартай италичуудын зүрх сэтгэл өөрчлөлтийг хүсэж тэд сонголтоо хийсэн байна.
Эх сурвалж: BBC