Фиона хар салхи өнгөрсөн бямба гарагт Канадын Атлантын далайн эрэгт хүчтэй цохилт өгчээ. Хүчтэй салхи, аадар борооны улмаас их хэмжээний хохирол учирч, 500,000 орчим айлын цахилгаан тасарчээ. Нэг эмэгтэй усанд урсаж сураггүй алга болжээ.
Долоо хоног орчмын өмнө Фиона хар салхи Пуэрто Рико болон Карибын тэнгисийн бусад орнуудыг дайран өнгөрсөн.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо иргэддээ хандан:
"Энэ бол олон хүний гэр орон, эд хөрөнгө сүйтгэгдсэн маш хэцүү үе гэдгийг би мэднэ. Гэхдээ эдгээр хүмүүс тэд ганцаараа биш, бид тэдний төлөө байх болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид энд байна. Зэвсэгт хүчин ч бай, тусгай техник хэрэгсэл ч бай, шаардлагатай нөөцөөр туслахын тулд бид ажиллаж байна, гамшгийн бүх бүс нутагт болж буй үйл явдалд зохих ёсоор арга хэмжээ авахын тулд нэмэлт хүч илгээж байна" хэмээжээ.
Канадын Ньюфаундленд, Лабрадор, Нью-Брансвик, Нова Скотиа, хунтайж Эдвард арал зэрэг мужууд шуурганд хамгийн ихээр нэрвэгдсэн байна. Энд олон байшин нурж, моднууд үндсээрээ авагдаж, замууд усанд автсан. Далайн эрэг дээр 12 метрээс дээш өндөр давлагаа үүсэх төлөвтэй байгаа тул зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
Гэхдээ ойрын хугацаанд цаг агаар сайжирна гэж цаг уурын албаныхан мэдээллээ.
Эх сурвалж: Euronews