Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын канцлер Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт явуулсан "бүх нийтийн санал асуулга"-ын үр дүн болон Орос дахь дайчилгааны талаар тайлбар хийлээ.

Германы канцлер Олаф Шольц 9-р сарын 28-ны лхагва гарагт Neue Osnabrьcker Zeitung сонинд ярилцлага өгөхдөө Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт "санал хураалтын" үр дүнг Герман хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. "Бид эдгээр зохиомол санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно" гэж Шольц онцлон тэмдэглэжээ.

Канцлерын хэлснээр, Киевт нийлүүлсэн өөрөө явагч гаубиц, олон хөөргөх пуужингийн систем, агаарын Украины зэвсэгт хүчнийг улсын зүүн хэсэгт амжилтад хүргэхэд маш чухал хувь нэмэр оруулсан" гэжээ.

Путины зарласан дайчилгааны талаар Шольц энэ алхмыг Оросын ерөнхийлөгчийн бас нэгэн алдаа гэж нэрлэжээ. "Путин алдааныхаа араас дахин алдаа гаргасаар байна. Тэр эхлээд цэргээ татаж, дараа нь Киевтэй хэлэлцээр хийж эхэлснээр энэ дайныг зогсоож чадна" гэж Шольц хэлжээ.

Канцлер ОХУ-д болж буй дайчлах ажиллагааг "Украины зүүн нутаг дахь Оросын зэвсэгт хүчин бүтэлгүйтсэний төлөө цөхрөнгөө барсан үйлдэл, бага зэрэг сандарсан хариу үйлдэл" гэж нэрлэжээ.

Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэж чадна гэж та бодож байна уу? гэсэн асуултад Шольц хэн ч үүнийг тодорхой мэдэхгүй гэж хариулжээ, "Хэн мэдэх вэ? Гэхдээ би АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены адилаар Орос руу хандаж маш тодорхой хэлмээр байна, Энэ тухай март!" гэж Шольц хэлжээ.

Эх сурвалж: DW

Таны сурталчилгаа