Цаг үеийн мэдээ

Шотландын үндэсний бүртгэлийн газраас хатан хаан хоёрдугаар Элизабетийн таалал төгссөн гэрчилгээг олон нийтэд танилцуулсан байна. Уг баримт дээр Их Британийн гүнж Аннагийн бүртгүүлснээр хатан хаан есдүгээр сарын 8-ны өдрийн 15:10 цагт 96 насандаа амьсгал хураасан гэжээ. Мөн хатан хааны амьсгал хураасан шалтгааныг “өндөр наслалт” хэмээн бүртгэсэн байна.

Шотландын Ерөнхий бүртгэгч Пол Лоугийн хэлснээр энэ сарын 16-ны өдөр Абердинширт хатан хааны таалал төгссөнийг түүний охин гүнж Анна албан ёсоор бүртгүүлжээ. Хатан хааны таалал төгссөн явдалд ямар нэг гадны нөлөө, эрүүл мэндийн зэрэг бусад шалтгаан огт байгаагүй ба зөвхөн нас өндөр болсноор таалал төгссөн гэдгийг эмч мэргэжилтнүүд баталжээ. 

Букингэмын ордноос тухайн өдрийн 18 цагт хатан хаан хоёрдугаар Элизабет таалал төгссөн гэдгийг олон нийтэд албан ёсоор зарласан юм. Өөрөөр хэлбэл таалал төгссөнөөс хойш гурван цагийн дараа дэлхий дахин мэдээлэл түгжээ. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа