Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр дахь чинээлэг тэрбумтан Жефф Безосын салсан эхнэр МакКензи Скот өнгөрсөн жил дахин гэрлэсэн билээ. МакКензи Скот шинжлэх ухааны багш Дэн Жеветтэй гэрлэсэн ч хоёр дахь гэрлэлтээ цуцлуулсан байна.
Нью-Йорк Таймсын мэдээлснээр Скот Дэнээс салах өргөдлөө даваа гарагт Вашингтон мужийн шүүхэд илгээжээ. Тэрбумтан нөхрөөсөө салахдаа 38 тэрбум ам.долларын хөрөнгө авсан Скот дэлхийн хамгийн баян чинээлэг хандивлагч эмэгтэйчүүдийн нэг болсон юм. Тэрээр Жефф Безосыг телевизийн хөтлөгч эмэгтэйтэй амрагийн харилцаатай болсныг мэдэж, улмаар 2019 онд гэрлэлтээ цуцлуулж байжээ.
Скот Безосоос салсныхаа дараа өөрийн бүх хөрөнгийг сайн санааны үйлсэд хандивлана гэдгээ мэдэгдэж байсан юм. Жевет Безосын хүүхдүүдийн сурдаг Сиэтл хувийн сургуульд багшилдаг бөгөөд Скоттой өнгөрсөн жилийн гуравдугаар сард гэрлэсэн билээ. Тэрээр өөрийн мэддэг хамгийн сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсийн нэгтэй гэрлэж байгаадаа баяртай байна хэмээн мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: The Guardian