Цаг үеийн мэдээ

Индонезийн Маланг хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон үймээний үеэр 127 хүн амиа алджээ.  Индонезийн Маланг хотын нэгэн цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа 127 хүн нас барж, 180 хүн гэмтэж бэртсэн тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр Зүүн Ява мужийн цагдаагийн ахлах байцаагч Нико Афинтагийн хэлснээр, хожигдсон талын хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа талбайд гарч, цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Афинтагийн хэлснээр, үүний дараа үймээн самуун эхэлж, буудалцаан болсон байна. Мөн нулимс асгаруулагч хийн улмаас хүмүүс амьсгалахад хүндрэлтэй байсан байна. Хохирогчдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд, цагдаа нар байсан байна. Зарим хүмүүс гишгигдэж даруулж нас барсан байна.

Эх сурвалж: РИА Новости

Таны сурталчилгаа