Цаг үеийн мэдээ

Хижабыг "буруу" өмссөн хэргээр цагдаад баривчлагдсан Махса Аминигийн нас барсны дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал улс орон даяар хоёр долоо хоног гаруй үргэлжилж байна. Тегеран хотын Шарифын нэрэмжит технологийн их сургуулийн оюутнууд уг жагсаалд нэгдэж,  Цагдаа нар нулимс асгаруулагч хий, хоосон буугаар жагсаалыг тарааж, 30 гаруй хүнийг баривчилсан байна.

Ням гарагийн орой буюу шинэ улирлын эхний өдөр, оюутнууд их сургуульд буцаж ирсэн өдрөө эсэргүүцлийн жагсаалд нэгдэж эхэлжээ. 200 орчим оюутан оюутны хотхоны гадаа цугларч, "Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө!"  мөн "Доромжлолоос илүү үхсэн нь дээр!" хэмээн хэлж  тэмцэж эхэлсэн байна.

Цагдаа нар оюутны хотхонд хүрэлцэн ирж, хүчээр тараах ажиллагаа эхэлжээ. Mehr агентлагийн мэдээлсээр оюутнуудад нулимс асгаруулагч хий ашиглаж, зодож, хар даавуугаар толгойг нь хучиж, үл мэдэгдэх чиглэлд авч явсан гэж мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр олон арван хүнийг саатуулаад байгаагийн олонх нь нэгдүгээр курсийн оюутнууд юм.

Өнөөдөр их сургуулийн удирдлагууд хичээлийг түр зогсоож, онлайн горимд шилжүүлсэн талаар мэдээлсэн байна.  Оюутнууд хариуд нь ангийнхаа хүүхдүүдийг бүгдийг нь хорихоос суллахаас нааш хичээлдээ явахгүй гэдгээ мэдэгджээ.

Зөвхөн Тегеран төдийгүй Ираны Йазд, Керманшах, Сенендэж, Шираз, Машхад зэрэг бусад хотуудад оюутнууд жагсаал хийж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд болон идэвхтнүүд мэдээлж байна. Тэд эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй, эрх чөлөө, тусгаар тогтнолыг шаардаж, улс төрийн шаардлага тавьж хашхирч байна.

Жагсаал эхэлснээс хойш нийт 130 гаруй хүн нас барж, олон зуун хүн баривчлагдсан байна.  Энэ жагсаал нь тус улсад болсон хамгийн том эсэргүүцлийн жагсаал бөгөөд эмэгтэйчүүдийн дараа эрэгтэйчүүд гудамжинд гарч, магадгүй Ираны түүхэнд анх удаа тэдэнтэй хамтдаа үг хэлсэн юм.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өчигдөр тус улсад болж буй эсэргүүцлийн талаар анх удаа тайлбар хийхдээ АНУ, Израилийн хөлсний агентууд мөнгөөр жагсаал хийж байгаа бөгөөд эдүгээ жирийн иранчуудад цагдаагийн хамгаалалт хэрэгтэй байна гэжээ.  Өмнө нь тэрээр Махса Аминигийн үхэл бол "Ираны дайснуудын өдөөн хатгасан гашуун үйл явдал" гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа