Чечений удирдагч Рамзан Кадыров өөрийн 14, 15, 16 настай гурван хүүгээ Украин руу илгээж Оросын зэвсэгт хүчинд нэгтгэж, галын шугамд тулалдуулахаар шийдсэнээ мэдэгджээ. Тэрээр Оросын цэргийн удирдлагыг шүүмжилдэг ч Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно холбоо харилцаатай.
Кадыров цахим сүлжээнд эцэг хүн гэр бүл, ард иргэд, төрсөн нутгаа хэрхэн хамгаалахыг хөвгүүддээ зааж сургах үүрэгтэй хэмээн мэдээлсэн байна. Гэвч ОХУ 18-аас доош насны хүүхдүүдийг байлдааны ажиллагаанд шууд оролцохыг хориглосон НҮБ-ын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Мөн олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх 15-аас доош насны хүүхдүүдийг байлдааны ажиллагаанд татан оролцуулахыг дайны гэмт хэрэгт тооцдог байна.
Гэвч Чечений удирдагч олон улсын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй бага залуугаасаа цэрэг дайны бэлтгэл хийж эхлэх ёстой гэж үзжээ. Украинд дайн болж байгаа энэ үед хөвгүүдээ жинхэнэ дайны талбарт туршлага сууна гэж тэрээр цахим сүлжээнд байрлуулсан бичлэгтээ ярьсан байна.
Эх сурвалж: ВВС