Цаг үеийн мэдээ

Америкийн бизнесмен Илон Маск "Твиттер" хуудсаараа дамжуулан Орос, Украины хооронд энх тайван тогтоох дөрвөн нөхцөл, тухайлбал Крымийг ОХУ-д албан ёсоор оруулах, Орост нэгтгэсэн бүс нутгуудад НҮБ-ын хяналт дор дахин сонгууль явуулах зэрэг дөрвөн санал дэвшүүлжээ.

 "Крым бол 1783 оноос хойш (Хрущевын алдаанаас өмнө) албан ёсоор Оросын нэг хэсэг юм" гэсэн нь түүний хоёр дахь санал байв.  Мөн тэрээр Крым усаар хангагдах баталгаатай байх, Украин төвийг сахисан байх ёстой гэж үзсэн байна. 

Түүний энэ жиргээ хүмүүсийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсан.  Жишээлбэл, KyivPost хэвлэл хариуг бичжээ: "Элон, чи дажгүй залуу бөгөөд Starlink-д баярлалаа, гэхдээ та өөрийн мэддэг зүйл дээр саналаа өгвөл маш сайхан байх болно. Бид апартеид болон Нелсон Манделагийн талаар саналаа өгөхгүй" хэмээн бичжээ.

Оросын Роскосмосын экс тэргүүн Дмитрий Рогозин Telegram суваг дээрээ: Элон Маск үүнийг өөрийн CrewDragon сансрын хөлөг хөөрөхөөс нэг хоногийг өмнө бичсэн. Олон улсын сансрын станц руу нисэж буй уг багийн бүрэлдэхүүнд Роскосмосын сансрын нисгэгч Анна Кикина нисэж байгаа.  “Орос эмэгтэй америк хүнд юу хийснийг хараарай” хэмээн бичжээ.

Онлайнаар шүүмжлэл дагуулсан ч тэрбумтан Орос, Украины талаар бичсээр байв. Маск Донбасс болон Крымын оршин суугчид Орос эсвэл Украины нэг хэсэг байх эсэхээ шийдэх ёстой гэсэн судалгааг нийтэлжээ.  Мөн тэрээр "Оросын хүн ам Украиныхаас гурав дахин их тул бүх нийтийн дайн дэгдээвэл Украин ялах магадлал бага" гэж бичжээ.  "Хэрэв та Украины ард түмний төлөө санаа тавьж байгаа бол энх тайвныг эрэлхийл" гэж тэр нэмж бичжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн санал асуулгыг твиттерээ нийтэлжээ. Үүнд тэрээр: Аль Элон Маск танд илүү таалагдаж байна вэ? Оросыг дэмждэг нь үү эсвэл Украиныг дэмждэг  нь үү? 

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа