Иран улсад ахлах сургуулийн сурагчид толгойн алчуураа авч Засгийн газрын эсрэг жагсагчидтай нэгджээ. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын эхний өдөр амиа алдсан Ника Шахкарами охин өнгөрсөн ням гарагт 17 нас хүрэх байсан юм.
Охиныг жагсаалд оролцож байгаад амиа алдсанаас хойш 10 хоногийн дараа гэр бүлийнхэн нь цогцос хадгалах газраас олжээ. Шахкарами охины харамсалтайгаар таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж охид жагсаалд нэгдсэн байна.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райси өчигдөр жагсагчдад хандан эв найрамдалтай байж, хамтдаа хөгжин цэцэглэхийн төлөө нэгдэхийг уриалсан байна. Тэрээр Засгийн газрыг тараан бутаргахын оронд нийгмийн анги давхарга, үндэстний цөөнхүүдийг нэгтгэх нь чухал гэдгийг сануулжээ.
Эрх баригчдын зүгээс жагсаал цуглааныг гадны санхүүжилттэй өдөөн хатгагчид зохион байгуулж байна хэмээн буруутгаж байгаа юм. Гэсэн ч жагсаал цуглаан хүрээгээ тэлж хэд хэдэн хотын гудамж болон сургуулийн гадаа эмэгтэй сурагчид толгойн алчуураа авч эсэргүүцлээ илэрхийллээ.
Аюулгүйн хүчнийхэн хоёр долоо хоног нэгдсэн жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглах зэргээр хүчирхийлэл үйлдэж, 50 гаруй хүн амиа алдаж, 1,500 жагсагчийг баривчлаад байна. Жагсагчид гудамжинд гараагүй ч гэр, ажил, сургууль, цахим орчинд эсэргүүцлээ үзүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: The Guardian