ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чеченийн тэргүүн Рамзан Кадыровыг хурандаа генерал цол олгосон байна. Кадыров энэ тухайгаа Telegram сувагтаа мэдэгджээ.
Чеченийн тэргүүний хэлснээр Путин түүнд дараагийн цол олгох талаар биечлэн мэдэгдэж, түүнд баяр хүргэсэн байна. "Миний гавьяаг өндрөөр үнэлж байгаад дээд ерөнхий командлагчдаа маш их талархаж байна! Энэ бол миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Би өмнө нь хүлээлгэсэн итгэлийг бататгана гэж амлаж байна" гэж Кадыров онцолсон байна.
Рамзан Кадыров 2006 онд ОХУ-ын баатар цол хүртсэн бол 2020 онд Путин Кадыровт Үндэсний гвардийн хошууч генерал цол олгож байжээ. Нэмж дурдахад, Кадыров нь "Чечений Бүгд Найрамдах Улсын Биеийн тамирын гавьяат ажилтан", "ЧБНУ-ын гавьяат барилгачин" зэрэг хүндэт цолоор шагнагдаж байжээ.
Эх сурвалж: Настоящее время