Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Ард Улс, Запорожье, Херсон муж гэсэн дөрвөн шинэ субъектийг ОХУ-д нэгтгэх тухай холбооны хуульд гарын үсэг зурсан нь хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтлэгдсэн байна.

Үүнээс гадна В.Путины зарлигаар Донецкийн бүгд найрамдах улсын даргын үүрэг гүйцэтгэгчээр Денис Пушилиныг, Луганскийн бүгд найрамдах улсын даргын үүрэг гүйцэтгэгчээр Леонид Пасечникийг, Запорожье мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Евгений Балицкийг, Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Владимир Салдог томилжээ.

Өмнөх өдөр буюу 10-р сарын 4-нд Холбооны Зөвлөл ОХУ-д шинэ газар нутаг нэгтгэх тухай бүх гэрээг дэмжиж баталсан.  

ОХУ-д шинэ бүс нутгийг элсүүлэх үндэслэл нь 9-р сарын 23-27-ны хооронд Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Ард Улс, Запорожье, Херсон  мужуудын нутаг дэвсгэрт болсон бүх нийтийн санал асуулгын үр дүн, түүнчлэн Оростой байгуулсан олон улсын гэрээ, тусгаар тогтнолын тунхаглал юм гэж дурджээ. 

Эх сурвалж: Ведомости 

Таны сурталчилгаа