Тайландын зүүн хойд хэсэгт буу, хутгаар зэвсэглэсэн этгээд цэцэрлэг рүү дайрсны улмаас 30 гаруй хүн амиа алдсаны 23 нь хүүхэд байна.
Халдлага Тайландын хойд хэсэгт Нонгбуаламфу мужид болсон байна.
Урьдчилсан мэдээллээр халдлага үйлдсэн этгээд өмнө нь өөрөө цагдаад алба хааж байсан 34 настай залуу бөгөөд саяхан ажлаасаа халагдсан байна. Тэрээр винтов, гар буу, хутгаар зэвсэглэсэн байжээ. Халдлага үйлдсэн этгээд дараа нь гэр бүлээ хөнөөж, өөрийгөө хөнөөсөн гэсэн мэдээлэл байна. Түүний сэдэл одоогоор тодорхойгүй байна. Тайландад ийм төрлийн халдлага маш ховор байдаг.
Эх сурвалж: BBC