Цаг үеийн мэдээ

Цар тахал гарахаас өмнө Хонконгод жилдээ 56 сая жуулчин ирдэг байжээ. Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас дэлхийн нийт, тэр дундаа БНХАУ-ын нутаг дэвсгэр хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байсан юм. Хатуу хөл хориог сулруулж зорчигчдыг зочид буудалд удаан хугацаанд тусгаарлах дүрмийг цуцалсны дараа Хонконгийн нислэгийн компани хагас сая тасалбарыг жуулчдад болон иргэддээ үнэгүй олгохоор болжээ.

Хонконгийн нисэх хүчний газраас энэ тухай хоёр жилийн өмнө анх мэдээлж байжээ. Хонконгийн тусгай бүсийн дотоодын нислэгийн компаниуд уг санаачилгад нэгдэж 255 сая ам.долларын үнэтэй 500,000 тасалбарыг үнэ төлбөргүй олгоход дэмжлэг үзүүлнэ гэжээ. Чухам ямар шат дамжлагаар тасалбар тараахыг дэлгэрүүлэн удахгүй мэдээлэх юм байна. 

Цар тахлын үед Хонконг зөвхөн иргэдээ хүлээж авахыг зөвшөөрсөн ба өөрсдийн зардлаар 21 хоног тусгаарлагдах шаардлага тавьж байжээ. Уг шийдвэрийг есдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор халж тусгаарлалтын хоногийг гурав болгож бууруулсан байна. 

Иргэд, зорчигчид зочид буудалд тусгаарлагдаж байх хугацаандаа зочид буудлын зоогийн газар, бараар үйлчлүүлэх хориотой. Мөн Хонконгод ирсэн зочид ирснээсээ хойш хоёр хоногт нэг удаа PCR шинжилгээ, долоо хоногийн турш өдөр бүр түргэвчилсэн тест өгөх юм байна.

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа