Цаг үеийн мэдээ

Филиппин улсын Засгийн газрын дэмжлэгтэй Гранд Лотто сугалаа өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр азтануудаа тодруулжээ. Тус хонжворт сугалаа 433 супер азтан тодруулсан нь олныг гайхшируулсан байна.

Сугалаанд 9, 18, 27, 36, 45, 54 гэсэн зургаан тооны нийлбэр тус бүр нь 9 болж таарсан хүн бүрд 545,000 песо буюу 9,200 ам.долларын хонжвор олгожээ. Нийт 236 сая песо буюу 4 сая ам.долларыг азтануудад олгохоор болсны дараа Сенатын танхимд энэ явдлыг нарийвчлан шалгахыг шаардсан байна. 

Гранд Лоттог Филиппин улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны харьяанд байдаг Хандивын сугалааны газар явуулдаг байна. Тус газраас хүн бүр ижил тоо бөглөж аз тохиох нь ховор ч хэрэв тэд бүгд зөв бөглөсөн бол мөнгө хожих эрхтэй гэсэн тайлбарыг өгчээ. 

2019 онд Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хонжворт сугалааг авлигын гэмт хэрэгт сэжиглэн түр зогсоогоод байсан ч машинаар хянадаг тул алдаа дутагдал бага гэж үзэн хоригийг удалгүй цуцалсан байна. АНУ, Европ, Австрали улсуудад ч мөн тус улстай адил Гранд Лотто хонжворт сугалаа явагддаг ч 1-55 хүртэл тооны зургаан тоог яв цав тааруулах ёстой байдаг ажээ.

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа