Канад улсын Саскачеван мужид сарын өмнө хүйтэн мэсээр зэвсэглэсэн ах дүү хоёр хэрцгий халдлага үйлдэж 10 хүнийг хутгалж, амийг нь хороосон хэрэг гарсан. Цагдаа нар эрэн сурвалжлах ажлыг шуурхай явуулж 32 настай Майлес Сандерсоныг есдүгээр сарын 7-ны өдөр зам дээр саатуулан баривчилсан юм. Үүнээс хэд хоногийн өмнө дүү нь болох 31 настай Дамиен Сандерсоныг нас барсан байдалтай олсон.
Тэгвэл сэжигтэн Майлес гэм зэмгүй 10 хүнээс гадна өөрийн дүүг хороосон болохыг мөрдөгчид тогтоосон байна. Харьцангуй тайван улсад харгис халдлага гарсан нь олон нийтийг хүнд цочролд оруулаад байсан юм.
Өчигдөр хийсэн хэвлэлийн хурал дээр Саскачеван мужийн цагдаагийн газрын төлөөлөгч ах дүү хоёрын халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй байгааг хэлжээ. Мөн тэд халдлага үйлдэхийн өмнөх өдөр мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн байсан гэж үзсэн байна. Түүнчлэн ах дүү хоёр аллагыг урьдчилан төлөвлөж, бэлтгэлээ хангасан байсан гэжээ.
Эх сурвалж: BBC