Цаг үеийн мэдээ

“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн үзэсгэлэнд Төрийн болон хувийн хэвшлийн 12 эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, эм ханган нийлүүлэгч 41 байгууллага, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 13 байгууллага, БНСУ-ын 8 байгууллага тус тус оролцож, ард иргэддээ үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон онцгой бүтээгдэхүүндээ 10-30% хүртэл хямдрал үзүүлэх юм.

Мөн үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, дээрх байгууллагуудын дэвшилтэд техник, технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэнэ.

“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн 2022 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн төвд үргэлжлэн зохион байгуулагдана.

Таны сурталчилгаа