Цаг үеийн мэдээ

Крымд 50,000 орчим жуулчин байгаа гэж Оросын тур операторуудын холбоо (ATOR) мэдээлжээ. Крымын хойг ба Краснодарын хязгаарыг холбосон гол тээврийн зам болох Крымын гүүр нь дэлбэрэлтийн дараа тодорхойгүй хугацаагаар хаагдсан байгаа. Крымээс гарах бүх галт тэрэгний хөдөлгөөн болон хот хоорондын автобусны үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.

Гүүрээр зорчиж байсан хүмүүст зориулж гүүрний эхлэлд хоол хүнс, дулаацах цэг байгуулж байна.  Мөн Крымын тэргүүн Сергей Аксенов 10-р сарын 8-нд Крымээс явахаар төлөвлөсөн байсан жуулчдын зочид буудал, сувиллын газруудад байх хугацааг дахин нэг хоногоор сунгахыг хүссэн байна.  Тэрээр уг зардлыг нөхөн төлнө хэмээн мэдэгдсэн байна.

Крымын гүүр ашиглалтад орохоос өмнө хойгийг Краснодарын хязгаартай холбосон Керчийн хоолойгоор дамжин өнгөрөх гатлага онгоцны үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээнэ гэж ОХУ-ын Тээврийн яам мэдэгджээ. Крымын Тээврийн яамны тэргүүний хэлснээр 100 гаруй хүний ​​багтаамжтай гатлага онгоцуудыг явуулах бөгөөд цаг агаар таатай хэвээр байна хэмээжээ.

Эх сурвалж: Медуза

Таны сурталчилгаа