Цаг үеийн мэдээ

“Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн эсрэг "КОМИРНЭТИ" вакцинаар 5-11 насны хүүхдийг вакцинжуулахад эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сэдэвт сургалт ЭМЯ-ны хурлын зааланд боллоо.

Сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар нээж үг хэлэв.

Сургалтанд аймаг, нийслэлийн 35 НЭМХ-ийн дарга, дархлаажуулалт хариуцсан 50 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон юм. Сургалтаар “Коронавируст халдвар (КОВИД-19) -ын эсрэг Комирнэти вакцинаар 5-11 настай хүүхдийг вакцинжуулах талаар баримталж буй бодлого, үр дүн, судалгааны тойм, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудал, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах, түгээмэл тохиолдох асуулт, хариулт, зэрэг нийт 10 гаруй сэдвээр НЭМҮТ, ХӨСҮТ-өөс илтгэл тавьж мэргэжил аргазүйгээр ханган ажиллалаа.

 

Таны сурталчилгаа