Цаг үеийн мэдээ

Даваа гарагийн өглөө Украины хотууд томоохон пуужингийн цохилтод өртөв. Украины зэвсэгт хүчний мэдээлснээр улс орон даяар дор хаяж 75 пуужин харвасан гэж мэдэгдлээ. Украин даяар агаарын сэрэмжлүүлэг зарласан бөгөөд эрх баригчид иргэдийг хоргодох байрнаасаа гарахгүй байхыг анхааруулсан байна.   Киевийн төв сүүлийн хэдэн сарын турш буудлагад өртөөгүй байсан.  Львов, Днепр, Тернополь, Ивано-Франковск, Житомир, Харьков, Хмельницкий, Кременчуг болон бусад хотод хүчтэй дэлбэрэлтүүд болжээ.

Халдлагыг өглөөний ачаалалтай үед хийсэн байна.  Өдрийн хоёрдугаар хагасын мэдээгээр Украин даяар 11 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархаджээ. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, цохилтын бай нь улсын эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд болон энгийн иргэд байсан.  

Уг цохилт нь Крымын гүүрэн дээрх дэлбэрэлтийн хариу арга хэмжээ гэдэгт ихэнх ажиглагчид итгэлтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч үүнийг үгүйсгээгүй байна.  “Өнөө өглөө БХЯ-ны санал болгосноор ОХУ-ын Ерөнхий штабын төлөвлөгөөний дагуу эрчим хүч, цэргийн хүчний эсрэг өндөр нарийвчлалтай, алсын тусгалтай агаар, далай, хуурай газрын зэвсгээр Украины эрчим хүч, цэргийн удирлагын болон холбооны байгууламжуудад их хэмжээний цохилт өглөө" гэж Путин Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй хийсэн шуурхай хуралдааны үеэрээ хэлсэн байна. Мөн Путин хэлэхдээ"хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага"-ын хариуд Украинд шинэ цохилт өгнө гэж сүрдүүлжээ.  Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн жишээг дурджээ. Украины Дээд Радын Эрчим хүчний хорооны тэргүүн Андрей Герус өөрийн Telegram сувагтаа 10-р сарын 10-ны орой "Украины эрчим хүчний салбарын хувьд хамгийн хэцүү өдрүүдийн нэг байх болно" гэж бичжээ.  Тэрээр Орос улс "олон тооны цахилгаан станц, дэд станцуудад цохилт өгч гэмтсэн" гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа