Цаг үеийн мэдээ

“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна.

Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Маммографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ.

ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой” хэмээлээ.

Таны сурталчилгаа