Цаг үеийн мэдээ

Британийн жүжигчин Робби Колтрейн (жинхэнэ нэр Энтони Роберт Макмиллан) 72 насандаа таалал төгсжээ. Тэрээр  Харри Поттер киноны аварга Хагридын дүрээр үзэгчдэд илүү танигдсан. Колтрейн мөн Жеймс Бондын цуврал киноны "Алтан нүд", "Дэлхий хангалттай биш" кино, "Тамаас", "Мона Лиза", "Гэлэнмаа нар гүйж байна", "Оушены арван хоёр" болон бусад олон кинонд тоглосон. Кино, телевизэд оруулсан гавьяаныхаа төлөө тэрээр Британийн эзэнт гүрний одонгоор шагнагдаж байжээ.

Робби Колтрейн Шотландын Фолкирк хотын ойролцоох эмнэлэгт нас барсан гэж түүний төлөөлөгч Белинда Райт мэдэгдсэн байна. Райт мэдэгдэлдээ Колтрейнийг Хагридын дүрд тоглосон нь дэлхий даяар хүүхдүүд, насанд хүрэгчдэд баяр баясгалан авчирсан онцгой авьяастан хэмээн нэрлэжээ.

Харри Поттер номын зохиолч Ж.К.Роулинг Колтрейны гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Роулинг Твиттер хуудсандаа "Би Роббитой холоос адилхан хэнийг ч мэдэхгүй. Түүнийг таньж, хамтран ажиллаж, инээж байгаа нь миний хувьд гайхалтай аз жаргал байсан" гэж бичжээ.

Жүжигчин Стивен Фрай мөн Alfresco телевизийн олон ангит кинонд хамтран тоглосон түүнийг нас барсан тухай мэдээг сонсоод гүнээ харамсаж байгаагаа бичжээ. "Ямар гүн гүнзгий, хүч чадал, авьяас чадвар вэ? Баяртай хуучин найз аа, чамайг маш их санах болно" гэж Фрай бичсэн байна.

Эх сурвалж: Радио Свобода 

Таны сурталчилгаа