Оросын сайн дурынхны бэлтгэл хийж байсан Белгород муж дахь цэргийн сургалтын талбайд халдлага болж 11 хүн амь үрэгдэж, 15 хүн шархадсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам 10-р сарын 15-ны орой мэдээлсэн байна. Тус мэдээлэлд уг халдлагыг террорист халдлага гэж нэрлэсэн бөгөөд хуучин ЗХУ-уудын 2 иргэн тус халдагыг үйлдсэн хэмээжээ. Цэргийнхний мэдээлснээр террористууд тус ангийн бие бүрэлдэхүүн рүү "тусгай ажиллагаанд оролцох хүсэлтэй сайн дурынхан руу бэлтгэл хийх үеэр" бага оврын зэвсгээр гал нээсэн байна.
"Халдлагын улмаас 11 хүн амь насаа алджээ. 15 хүн их бага хэмжээгээр шархдан эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна" гэж тус яам мэдэгджээ.
Сайн дурынхан руу буудсан хоёр хүн рүү хариу гал нээж тэд амиа алдсан байна.
Аль улсын иргэд буудсаныг ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлээгүй байна. Гэвч зарим телеграм сувгаар баталгаажаагүй мэдээллээр тэд Тажикстанаас ирсэн хүмүүс байжээ. Үйл явдлын гэрчүүдийн мэдээлэлд тулгуурлан уг суваг бичсэн байна. Мөн тус сувгийн мэдээлснээр эдгээр тажикчууд дайчилгаанд багтаж буудлагын бэлтгэлд хамрагдсан байна.
Оросын иргэншил аваад удаагүй байгаа ТУХН-ийн орнуудын иргэдэд зарлан дуудах хуудас ирж байгаа тухай мэдээлж байсан ба тэднийг мөн Оросуудтай хамт Украин руу явуулж байгаа юм. Мөн Оросын эрх баригчид дайнд оролцохыг зөвшөөрсөн цагаачдад хялбаршуулсан журмаар Оросын иргэншил олгохоор болжээ.
Эх сурвалж: Настоящее время