Цаг үеийн мэдээ

Аравдугаар сарын 16-ны ням гарагт Парис хотод Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг эсэргүүцэн хэдэн мянган хүн жагслаа. Францын зүүн жигүүрийн нам Жан-Люк Меленшон амьжиргааны өртөг нэмэгдэж, уур амьсгалын хямралын эсрэг засгийн газрын идэвхгүй байдлыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахыг уриалсан байна. 

Францын мэдээллийн BFM TV суваг 140 мянга орчим жагсагч Францын нийслэлийн гудамжинд жагссан хэмээн мэдээлжээ. Цагдаагийнхны мэдээлснээр тэдний тоо 30 орчим мянга байжээ.

Францад байдал хэд хоногийн турш маш хурцадмал байна. Нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан хоёр долоо хоног гаруй ажил хаялт зарласан нь шатахууны хомсдолыг улам бүр нэмэгдүүлж байна.  Зарим шатахуун түгээх станцуудад түлшний үнэ литр тутамд гурван евро хүрч байна. 

Энэ нөхцөл байдал нь 2018, 2019 онд шатахууны татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой Шар хантаазтнуудын жагсаалтай төстэй эсэргүүцлийн цуглааныг өдөөж магадгүй гэж эрх баригчид болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: DW

Таны сурталчилгаа