Цаг үеийн мэдээ

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран олон улсын эмнэлзүйн сургалт зохион байгууллаа. Тус эмнэлгийн урилгаар ирсэн АНУ-ын Johns Hopkins University-ийн эмч Prof. Atta Mohamed.Ph.D нь 10 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дотрын анагаах, бөөр судлалын эмч, резидент эмч нарт эмнэлзүйн онол, дадлагын ажлын байран дахь цуврал хичээлийг үр дүнтэй заахын зэрэгцээ эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж, харилцан туршлага солилцлоо.

АНУ-ын Johns Hopkins University-ийн эмч Prof. Atta Mohamed.Ph.D нь тус эмнэлгийн эмч нарын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэхээс гадна бусад эмнэлгийн эмч нарыг хамруулсан “Бөөрний түүдгэнцэрийн өвчний оношилгоо, эмчилгээний шинэ удирдамж”, “Гемодиализ эмчилгээний зарим хүндрэлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвтэй олон улсын сургалтыг (багц цаг олгосон) танхим, цахим хэлбэрээр 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж,  133 эмч хамрагдсан байна. 

Энэхүү олон улсын сургалтыг зохион байгуулснаар эмнэлэг нь лавлагаа тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн үзүүлэх ахисан түвшний мэдлэг, мэдээллийг  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг ялангуяа хамтын ажиллагаатай зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан дүүргийн эмч нарт хүргэсэн, өгөөжтэй сургалт болсон байна.

Таны сурталчилгаа