Цаг үеийн мэдээ

Краснодарын хязгаарын Ейск хотод Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц орон сууцны хорооллын  ойролцоо унажээ.

Онгоц унасан газарт хүчтэй гал гарч, сумнууд дэлбэрч эхэлсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр дэлбэрэлтийн чимээ сонсогдож, орон сууцны өндөр байшингийн зарим давхар галд автсан байна.

Ослын шалтгаан нь Су-34 онгоц хөөрөх үед хөдөлгүүрүүдийн нэг шатаж сүйрсэн гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ. Цэргийн газрын мэдээлснээр, онгоц Өмнөд тойргийн цэргийн нисэх онгоцны буудлаас бэлтгэлийн нислэг хийж байсан бөгөөд өндрөө авч байхдаа осолдсон байна. Нисгэгчид онгоцноос  катапульт хийж гарч амжсан байна.

Кубан дахь Онцгой байдлын яамнаас хоёр хүн нас барж, 15 хүн шархадсан тухай мэдээлсэн байна. Аврагчдын мэдээлснээр түймрийн талбай ойролцоогоор 2 мянган метр квадрат талбайг эзэлсэн байна. Гал есөн давхар байшингийн нэг орцыг бүхэлд нь хамарсан тухай мэдээлсэн байна. "Есдүгээр давхраас тавдугаар давхрын тааз нурсан. Орц бүхэлдээ галд автсан, 45 орчим айлын орон сууц их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн" гэж тус албанаас мэдээллээ.

 "Гал сөнөөгчид гал түймрийн голомтыг тогтоохоор ажиллаж, хохирогчдод хүрч, тэдэнд туслахаар ажиллаж байна" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа