10-р сарын 17-нд Москва хотын дарга Сергей Собянин Москвад "хэсэгчилсэн" дайчилгаа дууссаныг зарласан байна. Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон "хэсэгчилсэн" дайчилгааны даалгаврууд "бүрэн биелэгдсэн" гэж мэдэгдсэн байна. Москвагийн цэргийн комиссар Максим Локтев хэлэхдээ, өнөөдрөөс эхлэн Москвад цэргийн албанаас зугтагчдын эсрэг бүх эрэн хайх ажиллагааг зогсоож, тэдний хэн нь ч эрэн сурвалжлагдах жагсаалтад байхгүй болно хэмээн хэлжээ.
Сергей Собянин хэлэхдээ дайчлагдсан иргэдийг хүлээн авах цэгүүд 2022 оны 10 дугаар сарын 17-ны 14:00 цагт хаагдаж, оршин суугаа газар, аж ахуйн нэгжийн хаягуудаар илгээгдсэн зарлан дуудах хуудас хүчингүй болно гэж мэдэгдсэн байна.
Гэвч Собянины мэдэгдлийн дараа "хэсэгчилсэн" дайчилгаа дуусахгүй байх магадлалтай учир нь ямар ч зохицуулалтын баримт бичиг, тэр дундаа Владимир Путины зарлигт үүнийг хийх эрх зүйн баталгаа байхгүй байна.
Үүнийг бусад бүс нутгийн туршлага баталж байна. Тухайлбал, есдүгээр сарын 28-нд Ростов мужийн захирагч Василий Голубев тус бүс нутаг даалгавраа "барагтаа биелүүлсэн" тул иргэдийн "хэсэгчилсэн" дайчилгааг дуусгаж байна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 10-р сарын 11-нд Голубев тус бүс нутагт "дайчилгааны шинэ даалгавар" хүлээн авсан бөгөөд цэргийн комиссууд үүнийг биелүүлж эхэлсэн гэж бичжээ. Буриадад үүнтэй төстэй нөхцөл байдал үүссэн. 9-р сарын 30-нд бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов бүс нутаг төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж мэдэгдсэн боловч 10-р сарын 12-нд Буриадын цэргийн комиссарын орлогч Игорь Кибальник "жижиг хэмжээний нэмэлт бүртгэл" зарлаж Буриадын оршин суугчид цэргийн зарлан хүлээн авсаар байсан.
“Иргэн- Арми-Хууль" хүний эрхийн байгууллагын захирал Сергей Кривенко хэлэхдээ Собянины мэдэгдэл нь цагдаа нарын хууль бус үйлдэлд Москвачууд сэтгэл дундуур байгааг дарах гэсэн оролдлого байж магадгүй гэж мэдэгдсэн. Фронт хараахан тогтворжоогүй, дайн үргэлжилж байгаа тул Орос улсад, тэр дундаа Москвад дайчилгаа үргэлжлэх болно, хууль зөрчсөн үйлдлүүд ихэссэн тул хүмүүсийг тайвшруулахын тулд нийслэлд түр завсарлага өгч Москвачууд дахин зарлан дуудах хуудас авч эхэлж магадгүй юм.
Эх сурвалж: Медуза