Өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Баурыжан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан талаарх мэдээлэл нийгмийн цахим сүлжээнд цацагдсан.
Тус асуудалтай холбогдуулан ТЦА-наас тодруулахад:
Баян-Өлгийн аймгийн жижүүрийн шуурхай албанд энэ сарын 15-ны өдрийн 17:29 цагт тус багийн Буянт сумын Шар нуурын хяналтын постоос 300 метрийн зайд тээврийн хэрэгсэл онхолдсон тухай мэдээлэл ирсэн. Энэ дагуу аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад уг осолдсон машин Баян-Өлгий аймгийн Засаг даргын төрсөн ахын эзэмшлийн машин болох нь тогтоогдсон.
Баян-Өлгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын шалтгаан болон тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан нь шалгалтын явцад тодорхой болно хэмээлээ.