Дэлхийн нийтийг бараг гурван жилийн турш дарласан коронавируст цар тахлын үүсэл гарлыг сарьсан багваахайнаас үүдэлтэй байж болзошгүй гэдэгт ихэнх эрдэмтэд санал нэгдээд буй. Тэгвэл манай гарагийг нөмрөх дараагийн цар тахал сарьсан багваахай, шувуу зэрэг ямар нэг амьтнаас биш харин цэвдгийн мөсөн доороос хайлан гарч ирнэ гэж судлаачид үзэж байна.
Дэлхийн дулааралтай холбоотойгоор агаарын хэм нэмэгдэж, Арктикийн мөс их хэмжээтэй хайлах болсон. Мөсөн доор хөлдсөн нян бактери мөс хайлж гэсэх үед дахин сэргэж, тархах эрсдэлтэй болохыг саяхан хийсэн шинэ судалгаагаар харуулжээ. Дэлхий дээрх хамгийн том Арктикийн цэнгэг уст нуур болох Хазен нуураас авсан тунадасны дээж болон хөрсөн дээр генетикийн судалгаа хийхэд анх удаа халдварладаг нян илэрсэн байна. Туйлын мөс хайлах тусам эрсдэл нэмэгдэх ажээ.
2016 онд Сибирийн хойд хэсэгт Сибирийн яр нэртэй идээт халдварт өвчин тархаж түүгээр 10 орчим хүн халдварлаж, нэг хүүхэд амиа алдсан. Туйлын мөнх цэвдэг хайлах үед дундаас нь гарч ирсэн хөлдсөн цаа бугын цогцсоос халдвар тархсан гэж судлаачид тогтоосон. Үүнээс өмнө хойд Сибирьд хамгийн сүүлд 1941 онд халдварт өвчин тархаж байжээ.
Эх сурвалж: The Guardian