Цаг үеийн мэдээ

Дэлхийн улс орнуудын эмэгтэй гадаад хэргийн сайд нар Иранд болж буй бослого тэмцлийн талаар цахимаар хэлэлцээр болжээ. Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын виртуал уулзалтыг Канад улс даргалах юм байна. 

Иран улсад залуу эмэгтэй Махса Амини хижаб буюу толгойн алчуураа зохисгүй зүйсэн хэргээр цагдаа нарт баригдаж, эцэст нь амь насаа алдсан юм. Түүний үхэл Иран улс даяар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний эхлэл болсон билээ.

Канад улсын гадаад хэргийн сайд Мелани Жолигийн хэлснээр түүнээс гадна 14 орны эмэгтэй гадаад хэргийн сайд нар Иран дахь эмэгтэйчүүд болон хүний эрхийг хамгаалах тухай цахим уулзалтад оролцоно. Уулзалтын үр дүнд Ираны иргэдийг дэмжих зохион байгуулалтаа сайжруулах, тэдэнд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгоход дэмжлэг болно гэжээ. 

Цахим уулзалтад Герман, Чили, Шинэ Зеланд, Норвеги, Албани, Андорра, Төв Африкийн бүгд найрамдах улс, Исланд, Косово, Ливи, Лихтенштейн, Панам, Монгол зэрэг 14 улсын эмэгтэй гадаад хэргийн сайд нар оролцоно. Монгол улсын гадаад хэргийн сайд Б.Батцэцэг тус уулзалтад оролцох тухай The Guardian мэдээлжээ.

Мелани Жоли “албан тушаал нэгт эмэгтэйчүүдийн хамтаар Ираны дэглэм бүх төрлийн хүчирхийлэл, дарлал, эмэгтэйчүүдийн эсрэг хэрцгий халдлагаа төгсгөл болгох ёстой гэж үзэж буйгаа ил тодоор илэрхийлж байна” гэжээ. Мөн тэрээр Канад улсын Засгийн газар хүний эрхийн төлөө тэмцэж байгаа Ираны эр зоригтой иргэдийг үргэлж хамгаална гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа