ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10-р сараас хойш ОХУ-д нэгтгэсэн гэж мэдэгдээд байгаа Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт дайны байдал тогтоох тогтоолд гарын үсэг зурснаа ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ. Холбооны зөвлөл Путины зарлигийг баталжээ.
Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, Запорожье, Херсон мужуудад дайны дэглэм тогтоогоод байна.
ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны эхэнд Путины хэлсэн үгийг төрийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн ба эдгээр бүс нутагт хэр удаан дайны дэглэм тогтоох талаар тодорхой хэлээгүй байна.
Путин хэлэхдээ "Оростой нэгдэхээс өмнө" эдгээр нутаг дэвсгэрт "дайны дэглэм" байсан харин нэгдсэний дараа "Оросын хууль тогтоомжийн хүрээнд энэ дэглэмийг албан ёсны болгох шаардлагатай байсан" учраас зарлиг гаргасан хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC